Д.Амарбаясгалан: Ажлын ур чадварт үндэслэн төрийн сайжруулалтыг хийнэ

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр томилогдож буй сайд нар тангараг өргөлөө. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон юм.

Тэрбээр тангараг өргөснийхөө дараа мэдээлэл өгөхдөө “Энэ цаг үед МАН хоёр дараалан Засгийн газрыг барилаа. Цаашдын УИХ-ын сонгууль болон ирээдүйн агуулгуудыг анхаарч, энэ шийдвэрүүдийг гаргасан байгаа.

Орон нутгийн төдийгүй төрийн анхан дунд шатанд хариуцлага барьж ажиллана. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн, ажлын ур чадварт үндэслэн төрйин сайжруулалтыг хийнэ. Монгол Улсын хувьд цөөхөн 3.3 сая хүн амтай боловч иргэн төр хоёрын харилцаа  хангалтгүй байгаа.  Арга барилын хувьд иргэн, ААН-дээ дарамт болж ирсэн. Төр нь иргэддээ саад болдоггүй, амар тайван амьдралын нөхцөлийг бүрдүүлдэг болох хэрэгтэй.

Улс төрийн намын шинэчлэлийн ажлыг зогсоохгүйн төлөө зүтгэнэ. Албан тушаалын хувьд улс төрийн яриа хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Үүнийг цаашид анхаарах л ёстой.

Илүү хүссэн нь биш илүү чадвартай нь байх ёстой газраа байж ажиллах ёстой.” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *