С.Ганбаатар : МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, хахууль авсан
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэлллээ. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх, эсэх дарааллыг өөрчлөх горимын саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар гаргажээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.
Тэрбээр, “Би хүнд муу үг хэлдэггүй. Шударга үнэнийг хэлдэг хүн. МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдаж, хахууль авсан байна. Жолоочийн даатгалын тухай хуульд миний зүгээс хоёр горимын санал оруулж байна.
Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрөө өөрсдийнхөө төлөө өөрөө эрсдлээ хамтаар үүрье гэсэн хууль. Үүнийг төрд авъя гэсэн зүйл ер байхгүй. Үүнийг төрд авъя гэсэн Пи ар-ийг даатгалын 14 компаниийн эзэд болон зарим УИХ-ын гишүүд ярьж байна. Хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгасан. Эдгээр даатгалын 14 компаниий хамгийн том нь гадаад эзэнтэй байгаа. Жолооч нарын төлөөллийг хамтад нь оролцуулах хэрэгтэй.
Монополь болсон 14 компани төрийн нэрийг барьж 230 тэрбум төгрөгийг хурааж аван зарцуулж байгаа. Мөнгөний эздийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Нөхөн төлбөрийг авахад хялбар болгоё гэснийг төрд авах гэлээ гэдэг Пи-ар явлаа. Бид төрийн зохицуулалттай эдийн засагтай оронд амьдардаг. Мал шиг талд бэлчдэг, хэнд ч хамаагүй улс биш” гэв.