Сүхбаатар дүүргийн 234 дүгээр цэцэрлэгийн 200 хүүхдийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 234 дүгээр цэцэрлэгийн 200 хүүхдийн суудалтай, өргөтгөлийн барилга ашиглалтанд ороход бэлэн боллоо.
234 дүгээр цэцэрлэгийн төв байр нь одоогоор 305 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор нэмж 200 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Дукат” ХХК Ерөнхий гүйцэтгэлийг “Ванхүү” ХХК нар гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *