БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал өндөрлөлөө
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин-ий Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал энэ 8 дугаар сарын 30-ны өдөр өндөрлөж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа.
Тэрбээр өчигдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт бараалхсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай хамт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьжээ.