|

Маргааш Ерөнхийлөгч теле хичээл орохгүй

Маргааш буюу есдүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэг, сургуулийн хичээлийн нээлт эхэллээ.

Үүнтэй холбогдуулан МУ-ын Ерөнхийлөгч сурагчдад теле хичээл ордог уламжлалтай. Гэтэл энэ жилийн тухайд  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээл заалгүй мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх соёлын хичээл заахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноос хойш жил бүр тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуудад теле хичээл ордог байсан бөгөөд энэ уламжлалыг үргэлжлүүлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн эх орон, түүх уламжлалын хичээл орж байлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *