ҮЙЛ ЯВДАЛ: Тавантолгой-Гашуунсухайтын тээвэрчид ажил хаялт зарлах талаар хэвлэлийн хурал хийнэ
Есдүгээр сарын 5-нд болох үйл явдлын тойм:
11.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Цугтаа хэлэлцье” уулзалт зохион байгуулна.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Мобиком” корпорациас Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болох “Тал нутгийн Монгол” олон улсын 25 дахь удаагийн марафон гүйлтийн талаар мэдээлнэ.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Тавантолгой-Гашуунсухайтын тээвэрчид ажил хаялт зарлах талаар жолооч нар хэвлэлийн хурал хийнэ. Утас:99134594
15.00 цагт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурлыг цахимаар зохион байгуулна.
16.50 цагт Гадаад харилцааны яаманд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсад албан ёсоор айлчилж буй Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурж, хэвлэлийн хурал хийнэ.