Элон нэртэй хүн Ангарагийн хаан болно гэж зөгнөж байжээ

Ангараг гараг дээр хүн буулгах томоохон зорилгыг дэлхийн хамгийн чинээлэг хүн Элон Маск тавьсан байгаа билээ. Тэрбээр 2029 он гэхэд гэхэд Улаан нүдэн гараг дээр хүн алхана гэж таамаглаж буйгаа энэ оны эхэнд хэлсэн. Гэвч түүний таамаг хэд хэдэн удаа хойшилсон түүхтэй.

Тэгвэл 1953 онд Фон Браун нэртэй Герман эрдэмтэн “Mars Project: A Technical Tale” нэртэй ном бичихдээ Элон нэртэй хүн Ангараг гарагийн удирдагч болно гэж бичжээ. Фон Брауны бичсэн номд “Ангарагийн засгийн газрыг арван хүн удирддаг. Тэдний даргыг бүх нийтийн санал асуулгаар Элон нэртэй хүнийг сонгож таван жилийн турш бүрэн эрх олгосон гэсэн байна.

Эх сурвалж: Business Insider


Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *