|

Ихэр цамхгуудад халдлага хийсэн этгээд одоо хүртэл ял эдлээгүй байна

2001 оны есдүгээр сарын 11-ны өдөр Нью Йорк хотын ихэр цамхгуудад хийсэн халдлагыг төлөвлөсөн хүмүүсийн нэг гэгддэг Халид Шейх Мохаммед одоо хүртэл шүүх хурлаар орж ял эдлээгүй явж байгаа аж. Түүнийг террорист халдлага болсноос 18 сарын дараа буюу 2003 оны гуравдугаар сард баривчилсан ч тэрбээр шүүх хурлаар оролгүй хорь гаруй жилийг АНУ-ын шоронд өнгөрөөжээ.

Есдүгээр сарын 11-ний халдлага болсны дараа АНУ-ын Тагнуулын төв газар түүнийг халдлагыг төлөвлөхөд оролцсон сэжигтэн байх магадлал өндөр гэж үзэн мөрдөн мөшгөсөөр Пакистан улсын Равалпинди хотод баривчилсан аж. Зарим мэргэжилтнүүд Тагнуулын төв газар сайжруулсан байцаалтын арга техник Мохаммед дээр ашигласан тул түүнийг шүүх хурлаар оруулахад бэрхшээлтэй байгаа гэж үзэж буй. Учир нь гэвэл тэрхүү арга техникийг тамлан зовоохтой ижил зүйл хэмээн шүүмжлэгчид буруушаах болсон байна. Хэрвээ түүнийг үнэхээр тамласан нь үнэн бол Тагнуулын төв газар Женевийн конвенцыг зөрчсөн хэрэг болох учир Мохаммедын шүүх хурал хойшилсоор ирсэн юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *