EMMY 2022: Шагналын эзэд хэн байв

“Netflix”-ийн алдарт “Squid Game” цувралд гол дүр бүтээсэн И Жон Жэ энэ жилийн “Emmy Awards”-аас шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртжээ. Ингэснээр тэрбээр тус шагналыг авсан анхны Ази хүн болж байгаа юм. Мөн тэрхүү киноны зохиолч Хван Дун-Хёг шилдэг найруулагч шагналыг хүртэл анхны Ази хүн болсон байна. Тус наадмаас “Ted Lasso”, “The White Lotus”, “Squid Game” гэх мэт уран бүтээлүүд их шагнал хүртжээ.

Томоохон шагнал авсан бусад уран бүтээл болон эрхмүүд:

Шилдэг драмын цуврал: Succession

Шилдэг инээдмийн цуврал: Ted Lasso

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин: Зендаяа, Euphoria

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин: Мэттью Макфадиен, Succession

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин: Жулиа Гарнер, Ozark

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин: Жейсон Судейкис, Ted Lasso

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин: Жин Смарт, Hacks

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments