GPS суурилуулсан аварга загас өөрийн дүрстэй адил хэлбэрийг үүсгэж буй нь тэмдэглэгджээ
GPS суурилуулсан аварга загас Атлантын далай руу чиглэхээсээ өмнө АНУ-ын зүүн эрэгт өөрийн дүрстэй адил хэлбэрийг үүсгэж амьдарч буй нь тэмдэглэгджээ. 652 кг жинтэй, 4 метр урттай аварга том махчин загасны байршил хамгийн сүүлд Гэгээн Лоренсийн буланд тэмдэглэгдсэн бөгөөд түүнийг далайн судалгааны “OCEARCH” багийнхан Бретон хэмээн нэрлэжээ.
Хэдий тийм боловч Твиттерийн жиргээч, Кэйтие нэгэн асуудлыг зөв хөндсөн бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудсандаа “GPS”–ийн байршил тогтоогч түүний хаана байгааг яг тогтмол мэдээлдэггүй ба тодорхой нэг цаг эсвэл хэдэн өдрийн интервалтайгаар мэдээлдэг. Тиймээс Бретоныг ийнхүү гайхалтай хэлбэрээр сэлж байгааг нь харуулсан цэгүүд бол түүний тэмдэглэгдсэн байршлуудын интервалын тусгал юм” гэсэн байна.
Эх сурвалж: UNILAD
Б.БУЯНДОРЖ