|

Украины ерөнхийлөгч Оросын цэргүүдэд бууж өгөхийг уриаллаа

Энэ долоо хоногт ОХУ даяар эхэлсэн цэргийн дайчилгаанд хамрагдаж, дайны галын шугамд ирэх цэргүүдэд Украины ерөнхийлөгч гурван зүйлийг амлаж байгаагаа өчигдөр мэдэгджээ.

“Харийн нутагт дайны гэмт хэрэгтэн болж үхсэнээс дайчилгааны зарлан дуудах хуудсыг авахгүй байсан нь дээр. Тахир дутуу болж, эзлэн түрэмгийлэх дайнд оролцсоныхоо төлөө шүүхийн хариуцлага хүлээхийн оронд дайчилгаанаас зугтсан нь дээр. Эх орноо хамгаалж буй Украины армийн цохилтод өртөж, алагдсанаас бууж өгсөн нь дээр” гэж Володимир Зеленский мэдэгдсэн байна.

Оросын эрх баригчид мэдсээр байж, зөвхөн алагдаж, шархадсан цэргүүдийнхээ орон зайг нөхөхийн тулд иргэдээ үхэл рүү нь илгээж буйг тэр бас анхааруулжээ.

“Бууж өгсөн Оросын цэргүүдэд Украин улс гурван зүйлийг амлаж байна. Нэгдүгээрт, бид та бүхэнтэй бүх хууль, конвенцын дагуу хүндэтгэлтэй харьцана. Хоёрдугаарт, та нарыг яаж бууж өгснийг хэн ч мэдэхгүй, сайн дураараа бууж өгснийг чинь Орост хэн ч мэдэхгүй. Гуравдугаарт, та бүхэн Орос руу буцахаас айж байгаа, олзны солилцоонд хамрагдах хүсэлгүй бол бид ёсоор болгоно” гэж Зеленский хэлсэн юм.

Тэрбээр бас Украинчууд өөрийн хамгийн үнэтэй зүйлс болох “амьдрал, үр хүүхэд, эрх чөлөөний төлөө” тэмцэж буй тул ялахын төлөө бүхнээ зориулахыг Оросын цэргүүдэд ухуулж, эзлэн түрэмгийлэгчдийн гар хөл болохгүй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *