Д.Мөнх-Эрдэнэ: Хичээлээ тараад “Хатан ижий” дээр очих гэсээр байтал дуусчихсан байна
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр /2022.09.26/ Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр нэн ядуу айл өрхийг “Улны айлууд” хэмээн тодорхойлсон.
Тэрбээр, “Манай яамныхан “bottom” гэдэг үгийг “улны” хэмээн тайлбарлаж өгсөн. Би дамжуулсан төдий. Манай яам хүний төлөө ялангуяа амьдрал ахуй нь хэцүү байгаа хүмүүст туслахын төлөө ажилладаг. Би эдгээр хүмүүсийг ядуурлаас гаргах зорилтоо тайлбарлахдаа үгийн буруу сонголт хийсэн” хэмээн тайлбар хийсэн.
Улмаар түүний эл үгэнд эгдүүцсэн иргэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулсан. Харин Ерөнхий сайд захирамж гаргаж, ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар болов.
Энэ мэт өнөөдөр Д.Сарангэрэл сайдын үйл явдлаар дүүрэн байв. Үүнтэй зэрэгцэн ямар ч үйл явдалд хошуучилж явдаг консул асан Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хаягтаа сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрээр, “Хатан ижий дээр хичээлээ тараад очих гэсээр байтал манай хэд бодийг нь хөтөлчихсөн байна. Баярлалаа та нартаа” хэмээн бичжээ.
Хүн огцорход баярлаад байдаг хар дотортой токсычны хүн ямар түвшны хүн гэдэг нь тодорхой.