Сураггүй алга болсон иргэний цогцсыг 10 хоногийн дараа голын эргээс олжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн иргэн 43 настай М есдүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон байна. Гэвч түүний цогцсыг 10 хоногийн дараа буюу өчигдөр /2022.09.27/ өдрийн 13:00 цагт голын эргээс олжээ.
Тодруулбал, “Хараа” голын эргээр 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Чулуутын гарам” гэдэг газрын голын эргээс цогцсыг олж гарган Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид 17:06 цагт шилжүүлэн өгсөн байна.