ТЦА: Сүүлийн дөрөв хоногт 15 хүүхэд осолд өртсөн

Есдүгээр сарын 26-29-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1436 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1104 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 60 хүн гэмтэж бэртсэний 37 нь нийслэлд, 23 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт гурван хүний амь хохирсон байна.

Хүүхэд өртсөн 15 осол бүртгэгдэж, 15 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 13 нь явган зорчигч, хоёр нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны байдлаар нь авч үзвэл 10-16 насны 12 хүүхэд байгаа нь бие даан хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй, замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа нь өөрийгөө болон бусдад аюул осолтой байдлыг бий болгож байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар мэдээлэл өгч байхыг зөвлөж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *