Төрийн банк хувьцааны захиалгын тоогоо нэмнэ

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох заалттай. Үүний дагуу Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаасаа анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээр өнгөрсөн баасан гаригийн 10:00 цагт Хөрөнгийн биржид анхдагч арилжааны нээлтээ хийн “Цан зохих” ёслолын ажиллагаагаа хийсэн.

Үнэт цаасны эхний өдрийн захиалга  100 хувиас давж биелэн эрэлт өндөр байгааг харуулсан юм.Тиймээс Төрийн банкнаас Үнэт цаасны танилцуулгын 3.4-д заасны дагуу нийтэд гаргасан хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гаргахаар болсон байна. Өөрөөр хэлбэл 37,475,000 хувьцаан дээр 5,621,250 ширхэг хувьцаа гаргах бөгөөд хувьцаа авч чадаагүй иргэдэд боломж гарч байгаа аж. Хувьцаа авахаар сонирхож байгаа иргэд энэ сарын 6-ны өдрийг дуустал Төрийн банкны үндсэн андеррайтер болох “Өлзий энд Ко капитал”,  туслах “Гүүдсек” үнэт цаасны компани болон Төрийн банкны ibank.mn хуудсаар Гялсбанкны эрхээрээ нэвтрэн орж захиалах боломжтой юм байна. Захиалга давж биелэсэн ч хувь тэнцүүлэн хуваарилах ажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *