Нохой эзнийхээ үнэрээр нь хэр их ууртай байгааг мэдэрч чаддаг

Нохойнууд өөрийн ертөнцийг үнэрээр дамжуулж мэддэг. Тэдний үнэрийг өндөр мэдрэмтгий илрүүлэх чадварыг аль хэдийн хар тамхи, дэлбэрэх бодис, хавдар, чихрийн шижин, Ко-вид гэх мэт архаг өвчнийг илрүүлэхэд ашигладаг билээ. Тэгвэл эрдэмтэд судалгаа явуулж нохойнууд эзнийхээ хөлс болон үнэрээр нь хэр их ууртай, стресстэй байгааг нь олж мэдэх боломжтой талаар илрүүлсэн байна.

Бэлтгэгдсэн дөрвөн нохой 700 гаруй үнэр болон хөлс агуулсан дээжийн савнаас 650-д нь тухайн хүн ууртай стресстэй байгааг зөв илрүүлсэн тухай судалгааны материал Queen Belfast их сургуулийн Plos One сэтгүүлд нийтлэгдсэн байна. Энэхүү судалгааны ажил нь сэтгэл судлаачдад эмчилгээний нохойг сургахад тусална гэдэгт итгэж байна.Судалгааны багийн ахлагч Клара Вильсон ВВС агентлагтНохойнууд хүнээс ямар нэгэн эмгэг, өвчинтэй холбоотой үнэрийг ялгаж чаддаг гэдгийг нотлох олон судалгааны материал бидэнд байсан боловч бидний сэтгэлзүйн байдлаас хамааран ялгаатай үнэрийг мэдэрч чаддаг гэсэн нотолгоо бидэнд олдохгүй байнагэж мэдээлэв.

Эх сурвалж: ВВС

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

2 Comments

  1. I like the helpful information you provide in your articles. I will bookmark your blog and check again here regularly. I am quite sure I will learn many new stuff right here! Good luck for the next!

  2. I’ve been surfing on-line more than 3 hours lately, but I by no means discovered any fascinating article like yours. It?¦s lovely worth enough for me. In my view, if all site owners and bloggers made excellent content as you did, the web might be much more helpful than ever before.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *