ЦХХХ-ны сайд Н.Учрал 174 хүний орон тоотой агентлаг шинээр байгуулна
2023 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Уг төсөлд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулахаар талаар тусгажээ.
Уг байгууллагыг 174 хүний орон тоотой байхаар мөн төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын зарим бүтэц, орон тоо, урсгал зардлыг тус байгууллагад шилжүүлэхээр тооцоолжээ.