ӨНӨӨДӨР: “Эрдэнбүрэнгийн УЦС” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалт зохион байгуулна
Аравдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
9.00 цагт: “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монголбанкны “Г” байранд эхэлнэ.
10.30 цагт: МҮХАҮТ, БНСУ-ын Гуажу хот, Ханам хотын ХАҮТ-тай санамж бичиг байгуулна.
11.00 цагт: “ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны 5 сарын статистик мэдээлэл болон Иргэд олон нийттэй харилцах 1111 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцуулна. Утас: 99797227
11.00 цагт: Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс “Эрдэнбүрэнгийн УЦС” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалт Засгийн газрын 11-р байр (СЕХ-ны байр)-нд болно. Утас:99082638. 88165030. 88097876.
14.00 цагт: Орос улсад монгол оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн” болон тэтгэлгүүдийн талаар хэвлэлийн хурал Улаанбаатар дахь Русский Дом /РЦНК/-д болно.
15.00 цагт: Орос улсад монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн”-гийн нээлт болно. Үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Томск, Новосибирск, Красноярск, Тюмень, Улаан-Үд зэрэг 20 гаруй хотын их, дээд сургуулийн төлөөлөл оролцож, сургалтын хөтөлбөр, онцлог, мэргэжлүүдийн талаар танилцуулна. Утас: (11)-458682, 88076477