Суудлын автомашин ачааны вагонд мөргүүлжээ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн 137-ын 8 км гэдэг газар суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлжээ. Тодруулбал, Дархан сумын харьяат иргэн О (63 настай, эмэгтэй) “Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай зорчиж яваад төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөснөөс ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлж, автомашины бензин асгарсан байжээ.
ОБЕГ энэ тухай дуудлагыг өчигдөр 07:17 цагт хүлээн авсан байна. Улмаар аймгийн онцгой байдлын алба хаагчид автомашиныг төмөр замын бүсээс гаргаж, аюулгүй болгожээ. Ослоор бэртэж гэмтсэн хүн байхгүй байна.