БАРИМТ: Оюутолгойн ил уурхайн Далан хэлтсийн 23 ажилтныг НЭГЭН ЗЭРЭГ АЖЛААС  ХАЛЖЭЭ  

“Оюутолгой” компани 12 мянга, оргил үедээ 16 мянган хүн ажлын байраар хангадаг гэх тоо бий. Гэвч тэнд ажиллагсадын нийгмийн асуудал, эрүүл мэндээ хамгаалуулах эрх,  шударга цалин хөлстэй байх эрх,  Хөдөлмөрийн харилцаанд тэгш эрх, үүрэг хүлээх эрх зөрчигдсөөр иржээ.  Хамгийн сүүлд гэхэд Оюутолгой төслийн   Ил уурхайн Хүдэрийн хаягдал хадгалах байгууламж буюу  далан хэлстийн  23 ажилтныг  нэгэн зэрэг ажлаас халсан явдал.

 

 

Тодруулбал одоогоос 3 жилийн өмнө “Оюутолгой”  компани орон нутгийн НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН иргэдийг ажлын байраар хангах тухай  гурвалсан гэрээг тухайн үеийн аймгийн Засаг дарга /одоогийн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар/, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй байгуулжээ. Мөн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийг тогтмол ажлын байраар хангах тухай аймгийн ИТХ-ын тогтоол ч батлагдаж.

Гурвалсан гэрээний хүрээнд  Даланзадгад, Баян-Овоо, Манлай сумдаа нийт 30 иргэн Оюутолгой төслийн ил уурхайн Хүдэрийн хаягдал хадгалах байгууламж буюу Далан хэлтэст ажилд орсон байна.  Тухайн  үед дээрх ажлын  байрыг “улирлын чанартай, 12, 1, 2-р саруудад зогсолт хийнэ” гэдгийг хэлсэн байна.

Ингээд ажилтнууд энэ оны  гуравдугаар сараас ажилдаа орохоор хүлээж байх хооронд буюу 2021 оны 2-р сарын 28-ны өдрөөр гэрээг дуусгавар болгож ажлаас халжээ. Тэд  аймгийн удирдлага, Оюутолгой компани хооронд байгуулсан нөлөөллийн бүсийн иргэдийг ажлын  байраар хангах гурвалсан гэрээний дагуу ажилд орсон ч “Өгөөмөр гавилуут”, “CAML”, “SCC” гэсэн 3 компанитай хөдөлмөрийн гэрээтэй байсан аж.

 

 

 

 

Тэднийг ажлаас халсан үндэслэл нь Хүдэрийн хаягдал хадгалах байгууламж буюу далан хэлтсийн ажлыг  гэрээгээр гүйцэтгэх тендерт өөр компани /”Хишиг арвин” ХХК/ ялсан гэх  шалтгаан. Үүнийг ажилгүй болсон орон нутгийн иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тендерт өөр компани орсон ч ажлын байрыг нь хадгалах, ил уурхай руу шилжүүлэх ёстой гэж  үзэж буй.

Учир нь тэд хөдөлмөрийн хүнд хортой, эрсдэлтэй зэрэглэл өндөр  нөхцөлд хариуцлагатай ажил хийдэг хүмүүс. Оюутолгойн хүдэрийг олборлоход ашигласан хортой хаягдал усыг хадгалдаг  8 км радиустай усан далан дотор шороогоор босгосон замд хүнд 40-100 тнн-ын машин механизм жолооддог.  Ажилтан өчүүхэн алдаа гаргахад л  осол болох, амь насаа алдах эрсдэлтэй  гэсэн үг.

 

 

Ажлын хөлсний  хувьд ч үндсэн ажилтан, гэрээт компанийн ажилтны үнэлэмж хол зөрүүтэй. Дээрх нөхцөлд үндсэн ажилтан 900-1500 доллар буюу 5-9 сая төгрөгийн цалинтай бол гэрээт компанийнхан дунджаар 2 сая төгрөгийн цалинтай.

Ажлаасаа халагдсан иргэдтэй ярилцах хүсэлт тавихад “Ажилдаа эргэж орох найдлага  тавьж байгаа тул ярьмааргүй байна, УИХ-ын нэр бүхий гишүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт хандсан. Хариу хүлээж байна” гэсэн юм.

Бид энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.

С.ОТГОН 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
3 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
3 years ago

Үнэхээр цалин бага, боолчлогдож байгаа юм бол одоо харин гэрээгээ цуцлаад чөлөөлөгдөж өөр газар ажил хийж боломжтой болсон юм биш үү энэ хүмүүс? ОТ-г бүгд муулах мөртлөө бараг бүгд тэнд ажилд орох хүсэлтэй… сайн дураараа боолчлогдох сонирхолтой юм уу хаашаа юм бэ???

trackback

[…] нь нийтлэгдсэн эхний мэдээлийг ЭНД, дараагийн мэдээллийг ЭНД дарж уншина […]