ТАНИЛЦ: Шинэ сайд нарын ТОМИЛГОО

Өнөөдөр /2022.10.21/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ХНХ-ын сайд болон ХХААХҮ-ийн дэд сайдын асуудлыг хэлэлцлээ. Улмаар ХНХ-ын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, ХХААХҮ-ийн дэд сайдаар  МАН-ын гишүүн, Социал демократ оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг тус тус томиллоо. Ийнхүү уншигч та бүхэнд шинэ сайд нарын намтрыг хүргэж байна.

-ХНХ-ын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан улсад 22 жил ажилласан-

 

 

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы намтар: 

  • 1975 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:

  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд  Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй

Ажилласан байдал:

  • 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал
  • 2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт,
  • 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
  • 2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга,
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга,
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
  • 2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.
    Тэрээр улсад 22 жил ажилласан туршлагатай.

Түүний ХОМ-ийг танилцуулж байна.

  • Т.Аюурсайханы жилийн орлого 235 сая төгрөг. Гэр бүлийн орлого 159 сая 835 мянган төгрөг. Нэг тэрбум 210 сая төгрөгийн хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг ферм, нэг авто зогсоолтой.
  • 118 сая төгрөгийн Toyota, Prius XW30- 1,Mercedes Benz-тэй. 498 сая төгрөгийн 5 хурдан удмын адуу, 18 хурдан удмын адуутай, 118 адуутай. 36 сая төгрөгийн газартай. 87 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
  • 162 сая 955 мянган төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Адванседледэр солюшенс ХХК-иудад хувь эзэмшдэг.

-М.Ганхүлэг нь ХХАА-н мэргэжилтэй, ХААИС-ийг төгссөн тэргүүлэгч залуу

 

 

М.Ганхүлэгийн намтар: 

  • 1990 онд төрсөн. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг маркетингийн удирдлагаар төгссөн байна.
  • 2020 оноос Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдон ажиллаж байгаа юм.

Ажилласан байдал:

  • “Ард контент групп”-ийн гүйцэтгэх захирал
  • 2019 онд ЗГХЭГ-ын даргын олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /Л.Оюун-Эрдэнийн үед/
  • 2020 оны есдүгээр сараас МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
  • 2022 оны гуравдугаар сараас НАМОХ-ны ерөнхийлөгч
  • 2022 оноос Ерөнхий сайдын ажлын албаны гишүүн, зөвлөх
  • Мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Түүний ХОМ-ийг танилцуулж байна.

  • Өөрийн орлого 31 сая, гэр бүлийн орлого 21 сая
  • 298 сая төгрөгийн үнэтэй орон сууцтай
  • Автомашин 14 сая /Toyota, Prius XW30-1/
  • 124 саяар үнэлэгдэх малтай, 75 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй
  • 25 сая төгрөгийн хадгаламжтай
  • 201 сая төгрөгийн зээлтэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *