Т.Доржханд: Эмэгтэйчүүд парламентад орж ирснээр Монголын ардчилал хожно
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэв. Ийн тус хуулийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сүүлийн хэд хоногийн хугацаанд эмэгтэй нэр дэвшигчдийн квотын асуудлыг ярилаа. 30 хувь байж байгаад 40 хувь болоод эргээд 30 хувь болсон. Харин одоо бол эмэгтэйчүүдийн квотыг 2028 оноос 40 хувь болгох хувилбарыг ярьж байна. Хамгийн их багийн тоглолт хийдэг бүлэг бол эмэгтэйчүүдийнх. Тиймээс эмэгтэйчүүдийг парламентад орж ирэх боломжоор хангаснаар Монголын ардчилал хожно.Монгол Улс алдагдалтай төсөв баталдаг, өртэй. Ийм парламентад олон эмэгтэй орж ирснээр төсвийн сахилга бат сайжирна гэж харж байна” гэв.