Засгийн газрын хуралдаанаар 27 асуудал хэлэлцэж байна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан өглөөний 08:00 цагаас эхлэн үргэлжилж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны хамгийн эхэнд эрчим хүчний реформын танилцуулгатай танилцаж байгаа аж. Түүнчлэн “Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох тухай” төслийг хэлэлцэх юм. Мөн Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл, Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийн талаар зэрэг 27 асуудлыг хэлэлцэж байна.