ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг

БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2022.10.27 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ЕСӨН УЛААН мэнгэтэй ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.29-17.43
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Шороо

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments