Нийслэлд шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг илрүүлжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг илрүүлжээ.

Энэ тухай тус дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч Б.Алтангэрэл “Иргэдийн зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийг хулгайлдаг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь 2022 оны аравдугаар сарын 5-26-ны хооронд Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олон удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон” гэлээ.

Одоогоор тухайн этгээдүүдэд мөрдөн ажиллагаа үргэлжилж байна. Иймд жолооч нарыг өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гараашт байрлуулан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *