Ядуурлыг бууруулахад салбар дундын уялдааг хангаж үндэсний зөвлөл шинээр байгуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шуурхай хуралдаан боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотой болон ажил сайжруулах хүрээнд газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
-Ядуурлыг бууруулах бодлого, стратегийг дахин харж, салбар хоорондын уялдааг хангасан зорилт үйл ажиллагааг тодорхойлох,
-Ядуурлыг бууруулах Үндэсний зөвлөлийг шинээр байгуулахад чиглэсэн санал боловсруулах, хэлэлцүүлэх,
-Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, олон нийтэд ойлголт мэдээлэл хүргэх
-Нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд, ойлгомжтой, шуурхай, үр дүнтэй хүргэхэд санаачилгатай ажиллах, малчдыг нийгмийн даатгалд хамруулах асуудалд анхаарах
-Салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг нийтэд ил тод нээлттэй хүргэх
-Хүүхэд хамгааллын чиглэлээр үүрэг хүлээгчдийн оролцоог сайжруулж, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргуулахгүй байхад анхаарах
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, салбарын албан хаагчид санаачилгатай, шуурхай, ёс зүйтэй байж иргэд олон нийтэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг тус тус үүрэг болголоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *