ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 11 сарын 2, Буд гараг. Билгийн тооллын 9

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Наран ургах, шингэх: 07.38-17.33
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Хий

Тооно одтой, шарагчин хонь өдөр. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments