|

Ирээдүйдээ адлагдсан өнгөрсөн үеийнхэн

Олны танил дуучид , жүжигчдээс авхуулаад энгийн хорь гаран насны залуучууд “манай аав ээж, эмээ өвөөгийн үеийнхэн үхэж дууссан цагт Монгол улс хөгжин” гэж ярих болов. Үнэхээр 60, 70 оныхон улсын хөгжилд саад болж гацааж байгаа хэрэг үү, эсвэл үзэл бодлын ялгаанаас үүдэн ирээдүй нь өнгөрсөн үеэ адлах болов уу?

Юутай ч социализмын үед хүн болсон бидний аав ээж, эмээ өвөө азтай ч гэмээр азгүй ч гэмээр нийгмийн шилжилтийн давалгаанд өртөж, боловсрол гэхээс илүү хөдөлмөр, хүнээ гэхээс илүү улс орон гэх үзэл дунд өсөж зарим нь хохирогч зарим нь ялагч болж яваа нь хайран.

Харин залуучууд өнгөрсөн социализмын үеэ ч муу хэлнэ, одоогийн ардчилсан нийгмээ ч ад үзнэ. “Ардчилал бол засаглалын муу хэлбэр. Гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх загвараас хамгийн дээр нь” гэж Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль нэгэнтээ хэлсэн байдаг. Өнөөдрийн ардчилсан засаглал байж болох хамгийн дээр үе байтал хүн бүр өөр өөрийн хүссэнээрээ “тэр ч болохгүй байна, энэ ч бүтэхгүй байна, төр засаг буруутай, Ерөнхийлөгч Ерөнхий сайд огцор, Засгийн газар татан буугд” гэх уриатай талбай дээр жагсана. Энэ бүх эрх чөлөө, үг үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй засаглалыг анхнаасаа бид бүтээгээгүй гэдгээ эргэн санаж баймаар. Анх төрсөн цагаасаа өнөөдрийн энэ нийгмийг бүтээчихсэн аятай, зөв зүйл бол залуучууд гэж тодотгоно, буруу зүйлд 60, 70 оныхон гэж чичилнэ.

Магадгүй бид ч 20, 30 жилийн дараа дараагийн хойч үедээ үзэл бодол, үйл хэргээрээ адлагдах биз.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *