ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 11 сарын 8, Ангараг гараг. Билгийн тооллын 15

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 07.47-17.24
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Уул

Гоё хүүхэн одтой, хөхөгчин үхэр өдөр. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 17 цаг 16 минутаас 21 цаг 56 минутын хооронд 4 цаг 40 минут үргэлжлэх ба оргил үе нь 15 цаг 59 минутад харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments