Монголбанк: Бодлогын хүүг 6 хувь хэвээр үлдээнэ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар Төв банк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцууллаа.
Монголбанк бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Харин макро эдийн засгийн орчинд урт хугацаат санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны II улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган, нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөх төлөвтэй байгааг Төв банк онцолсон юм.