Б.Ариунзаяад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бусдын толгой дээр кофе асгасан хэргээр шалгагдаж буй Б.Ариунзаяагийн хэргийг шалгаж дуусан шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэн Б.Ариунзаяаг “Shangri-La mall” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Tom N Toms” кофе шоп дотор бусдын толгойн дээр аягатай кофе асгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн нэгэн пабад үйлчлүүлж байхдаа бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.Мөн түүний хилээр гарах эрхийг хязгаарласан байгаа билээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments