Архангай аймгийн Засаг даргад В.Мөнхбатыг нэр дэвшүүлжээ
Аймгийн ИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдаан өчигдөр 17.50 цагт эхэллээ. Хуралд МАН-ын 19 төлөөлөгч ирсэнгүй харин АН-ын 20 төлөөлөгч оролцож, ирц 51,2 хувьтай байсан аж.
Ингээд Аймгийн Засаг даргын орлогч, одоо Засаг даргыг түр орлон гүйцэтгэж байгаа Ванчингийн Мөнхбат төлөөлөгчийг АН-ын 20 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжин Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
Ванчингийн Мөнхбатын намтар:
- Хайрхан сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ванчингийн Мөнхбат нь 1978 онд төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.
- 1986-1996 онд Ерөнхий боловсролын сургууль
- 1996-2000 онд Идэр дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- 2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын менежерээр төгссөн.
Ажлын туршлага:
-2008-2012 онд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга,
-2012-2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга,
-2020 оноос одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.