Ч.Номин: Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор гадаадын жуулчдад зориулсан календарь гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг салбарын сайдууд танилцууллаа.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин, “Монгол Улс өнөөдрийг хүртэл нэгдсэн байдлаар олон улсад төлөвлөгөөтэйгөөр танилцуулж, сурталчилсан тохиолдол ховор байсан. Үүнээс цааш Монголд зочлох жилийг 2022-2025 оны хооронд зарлаж, олон улсад сурталчлах төлөвлөгөөг гаргасан. Энэ хүрээнд “Welcome to Mongolia” гэдэг илэрхийллийн хүрээнд дүр төрхийг тодорхойлж гаргасан. Бид олон улсаас ирж байгаа тур оператур болон гадаадын жуулчдад зориулсан нэгдсэн календарийг гаргаж, дараагийн гурван жилийн төлөвлөгөөгөө Засгийн газраар батлуулна. Аливаа нэгэн хүн хаашаа аялах вэ гээд компьютероо нээхэд аялах орнуудын жагсаалтад Монгол орон байх төлөвлөгөөг гарган ажиллаж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *