Энэ долоо хоногийн сүлээр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
2022 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.
Энэ сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -14-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.