Борооны ус зайлуулах шугам цэвэрлэж байгаа байршлууд
Геодези, усны барилга, байгууламжийн газар нийслэлийн зургаан дүүрэгт 197 байршлын авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамыг 3-4 удаагийн давтамжтай цэвэрлэж, 3290 метр куб лаг хагшаасыг гаргахаар төлөвлөсөн болохыг тус газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар борооны болон хөрсний ус зайлуулах шугамын цэвэрлэгээ хийгдэж буй байршлууд:
Баянгол дүүргийн 3-р хороо Замчны гудамж, Раднаабазарын гудамж
Баянгол дүүргийн 20-р хороо Ажилчны гудамж
Сонгинохайрхан дүүргийн 12,15-р хороо Өнөр хорооллын гудамж
Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Толгойтын замын сувгийг цэвэрлэж, гарсан лагийг хогийн цэг рүү тээвэрлэж байгаа аж.
Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байна. Энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэдийг үерийн хамгаалалтын далан сувагт хогоо хаяхгүй байхыг уриаллаа.