Шөнийн цагаар унтаж амарч байхад нь гэрт нь үл таних хүн нэвтэрсэн хэрэг гарчээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр шөнийн цагаар бусдын гэрт нэвтэрч, амгалан тайван байдал алдагдуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, БЗД-ийн 26 дугаар хорооны орон сууцны хороололд оршин суух иргэн A-ын гэр бүлийг унтаж, амарч байх хугацаанд гэрт нь үл таних этгээд орж, ирээд сууж байжээ. Том өрөөнд нь чимээ гарах дуунаар гэрийн эзэн мэдэж, шалгатал тухайн хороололд өмнө нь харж байсан, зүс таних этгээд гэрт нь сууж байсан байна. Тухайн иргэнийг ямар зорилгоор гэрт нь нэвтэрснийг айлын эзэн тодруулахад “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хаалга андуурч орсон” хэмээн тайлбарласан байна.