Эрэн хайж байсан хоёр хүний цогцсыг түлшний савнаас олжээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн түлшний агуулахад арванхоёрдугаар сарын 01-нд гал түймэр гарч, алба хаагчид нэмэлт хүч дуудан найман цаг ажилласны эцэст бүрэн унтраасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Шатахууны сав шатсан түймэрт ШТС-ын нэг ажилтан нас барсан бол хоёр ажилтныг эрэн хайж байсан юм. Энэ асуудлаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Устай холилдсон 450 тонн түлш бүхий савыг соруулж дууссан. Эрэн хайж байсан хоёр хүнийг тухайн түлшний савнаас нас барсан байдалтай олж цогцсыг холбогдох газарт хүлээлгэн өгсөн. Эрэн хайх ажиллагаа арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 цагт өндөрлөсөн” гэв.