ТАНИЛЦ: “Нүүрсний хулгай”-г шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.12.05/ нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий  Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан билээ.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд ажиллах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нар багтжээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *