Г.Ганболд: Нүүрсний хулгайд 44 их наяд биш НЭГ ИХ НАЯД төгрөгийн асуудал яригдаж байгаа

Нүүрсний хулгайн хэргээр Монгол улс 40-45 их наяд төгрөгийн орлого, 10 их наядын татвараа алдчихаад байгаа хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлсэн. Эл мэдээлэлд УИХ-ын гишүүн Г.Ганболд тайлбар хийв.

Тэрбээр, “Нийгмийг бухимдуулж байгаа гол зүйл бол 44 их наяд төгрөгийн асуудал болоод байна. Ажлын хэсэг дээр ийм хэмжээний мөнгөний асуудал яригдаагүй. 44 их наяд төгрөгийн орлого алдагдсан гэж яриад байгаа гишүүд ямар үндэслэлээр яриад байгааг мэдэхгүй байна. Гурван удаагийн гаалийн шалгалтаар нийтдээ 2.6 сая орчим тонн нүүрс хулгайд алдагдсан байж болзошгүй үр дүн гарсан. Түүнийг л бид нар нотлох гээд байгаа юм. Хэрэв энэ мэдээлэл батлагдах юм бол өнөөдрийн монголын нүүрсний уурхай амнаас гарч байгаа нүүрсний ханшаар 300 сая доллар буюу нэг их наяд төгрөгийн асуудал. Түүнээс 44 их наяд төгрөгийн хэмжээний нүүрс хилээр гарах боломжгүй” гэв.

Мөн түүнчлэн иргэдийн оролцоог идэвхжүүлэхийн тулд нээлттэй сонсгол хийх хугацааг 14 хоногоор хойшлуулж арванхоёрдугаар сарын 21-ний өдөр болгосон аж.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *