|

BBC: Солонгосчууд 2023 оноос эхлэн нэгээс хоёр насаар залуужна

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын парламент хүний насыг тооцдог уламжлалт аргаасаа татгалзах хуулийг баталжээ. 2023 оны зургаадугаар сараас эхлэн бүх албан ёсны бичиг баримтууд дээр “солонгос нас” хэвлэгдэхгүй болж, зөвхөн олон улсын стандартаар тооцсон нас бичигдэх болж байна.

Солонгосын уламжлалт аргаар хүн төрөхдөө шууд нэг настайд тооцогддог ба цаашдаа шинэ он бүрийн эхний өдөр нас нь нэмэгддэг юм. Өөр бас нэг нас тооцох арга хэрэглэдэг нь төрөхөд тэг наснаас эхэлдэг ч шинэ он бүрийн эхний өдөр нас нэмэгддэг байжээ.

Энэ аргыг голдуу хүний архи, тамхи хэрэглэж эхлэх хууль ёсны насыг тооцоолохдоо ашигладаг юм. Эдгээрээс гадна бас солонгос хүн бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нас тоолох аргыг (төрсөн өдрөөс нь хойш 365 хоноод нэг нас нэмдэг) хэрэглэдэг байжээ.

Өөрөөр хэлбэл солонгос хүн бүр гурван янзын настай байдаг юм.

Тухайлбал 2002 оны арванхоёрдугаар сарын 31-нд мэндэлсэн хүн өнөөдөр олон улсын стандартаар 19 настай, солонгос уламжлалаар 21 настай, солонгосын бас нэг аргаар тооцоолбол 20 настайд тооцогддог байна.

Ганцхан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар насыг тооцоолох нь төөрөгдөл, маргаантай холбоотой гардаг нийгэм эдийн засгийн шаардлагагүй зардлыг бууруулах ач холбогдолтой гэж хуулийг санаачлагчид тайлбарлажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *