АНУ-ын Холбооны нөөцийн сангийн захирал Оросуудад “пранкдуулав”
Володимир Зеленьский болж жүжиглэсэн Оросууд АНУ-ын Холбооны нөөцийн сангийн захирал Жером Пауэлл рүү залгаж, “пранкдсан” байна. Путиныг дэмжигч комедиан Владимир Краснов, Алексей Столяров нар Жером Пауэллтэй хийсэн видео дуудлагыг Орос телевизээр цацжээ. Тэд өмнө нь Хунтайж Хэрри, ХНБГУ-ын Канцлер Ангела Меркел зэрэг хүмүүс рүү ингэж залгаж байсан юм.
Тус хэрэгтэй холбогдлууан АНУ-ын Холбооны нөөцийн сан мэдэгдэл хийхдээ ноён Пауэлл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский гэж бодсон хүнтэй өнгөрсөн нэгдүгээр сард ярилцсан. Тэрхүү дуудлагаарнууц мэдээлэл алдагдаагүй бөгөөд Украины ард түмэнтэй АНУ дэмжиж байгаа талаар ярилцсан гэж Холбооны нөөцийн сангийн төлөөлөгч хэлсэн байна. Мөн Орос телевизээр цацагдсан бичлэг хуурамч байх магадлалтай гэж тус сангийн төлөөлөгч нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ