АНУ Хойд туйлд суух элчин сайд томилно

ОХУ-ын Хойд туйлд явуулж буй цэргийн үйл ажиллагаа нэмэгдэх болсон тул АНУ тус бүсэд суух элчин сайд томилохоор болжээ. Тэрхүү элчин сайд нь Хойд туйлын бүсэд явуулах АНУ-ын бодлогыг сайжруулах зорилгоор томилох болсон хэмээн Төрийн департамент мэдэгдсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт (2022.08.25) НАТО-гийн дарга Женс Столтенберг Хойд туйлын бүсэд үзүүлж буй ОХУ-ын аюулын талаар анхааруулжээ. Мөн тэрбээр БНХАУ цар хүрээгээ Арктикт хүргэн тэлэх хүсэлтэй байгаад санаа зовж буйгаа хэлсэн байна. Шинээр томилогдсон Арктикын элчин сайд нь Канад, Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед, ОХУ гэсэн улсуудтай холбоотой байх юм. Мөн Хойд туйлын бүсэд амьдардаг уугуул иргэдтэй харилцан ажиллах аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *