ТОМИЛГОО: Ж.Эрдэнэбулганыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томиллоо.

   Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг.

Ж.Эрдэнэбулганы ажилласан туршлага:

-1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар,
-1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,
-2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч,
-2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
-2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх,
-2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн,
-2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн,
-2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
-2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *