Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа алджээ

Энэ онд цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийнх нь хувьцааны ханш огцом унасантай холбоотойгоор Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа алджээ.

“Forbes” сэтгүүл, “Bloomberg” агентлагийн мэдээллээр, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” группийн тэргүүн Бернар Арно тэргүүлж эхэлсэн байна.

Хувьцааны ханш нь ойролцоогоор 14 хувиар унаад байгаа “Tesla” компанийн гүйцэтгэх захирал, хамгийн том хувьцаа эзэмшигч И.Маск энэ оны 10 дугаар сард “Twitter” нийгмийн сүлжээг 44 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээг эцэслэн байгуулсан юм. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, И.Маскийн хөрөнгө одоогоор 178 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол Б.Арногийнх 188 тэрбум ам.доллартой тэнцэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *