С.Ганбаатар: МУ-ын Ерөнхийлөгч мод тарихаас өөр ажил хийхгүй байна
Өнөөдөр буюу /2022.10.06/ УИХ-ын нэгдсэн чуулган боллоо. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх асуудлуудад бухимдаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мод тарихаас өөр ажил хийхгүй байна. Солонгосын ерөнхий сайд ажлаа сайн хийж байгаа учраас Монгол залуучууд солонгос улс руу явж байгаа. Мод тарихыг эсэргүүцээгүй бусад сонгуулиар амласан үүрэгт ажлуудаа орхигдуулж байгаад нь бухимдаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар нэг ч төгрөг төсөвт тусгаагүй, хумсаа ч хөдөлгөхгүй байна. Хамгийн чухал гол асуудалдаа анхаардаггүй. Ажлын байрны хомсдолыг шийдэх талаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулмаар байна” гэлээ.