Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томиллоо

Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилох Ерөнхий сайдын захирамж гарчээ. Уг томилгоог тус аймгийн ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсний дагуу хийсэн байна.

Г.Батсуурийн ажилласан байдал:

  • 1996-2006 онд Дорноговь аймгийн нефть хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга
  • 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч
  • 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан туршлагатай.

Эх сурвалж: ЗГХМОНХА 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments