Зүүн аймгуудаар энэ сарын 26-нд их хэмжээний цас орохыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 24-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн  баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Шөнөдөө Тэс, Эг-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -31…-36 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -20…    -25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -21…-26 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14…-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…-2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

Маргаашаас энэ сарын сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд  баруун  аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26- нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч,  Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө  -28…-33 градус,  өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments