Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн байгууллагууд дунд хамгийн өндөр цалинтай

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар  мэдээлэл хийлээ.

Тэрээр “Эрдэнэс Монгол” ХК Монгол Улсын баялгийн санг бий болгох Монгол Улсын хөгжлийн санг байгуулах, түүгээр дамжуулж нийгмийн үндсэн салбарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор 15 жилийн өмнө байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Амжилттай, амжилтгүй аль аль нь бий. Одоо цаашид Монголыг олон улсад төлөөлөх компани болохоор ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” ХК-ийн бүтцийг өөрчилж, цэвэр менежментийн компани болгох, хоёрдугаарт бүтэц дээр Монгол Улсад ажиллаж амьдарч буй залуучуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг дараах 88 ажлын байранд зарлаад байна.

1.Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар

2.Үйлдвэр технологийн газар

3.Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар

4.Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газар

5.Төслийн судалгаа, үнэлгээний газар

6.Хууль эрх зүйн газар

7.Захиргаа удирдлагын газар гэсэн долоон газарт 88 ажлын байр зарлаад байна. Цаашид 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Ажиллах албан тушаалтан нь мэргэжлийн өндөр чадвартай, туршлагатай байх ёстой. “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн байгууллагууд дунд Монгол Улсад хамгийн өндөр цалинтай байгууллага. Хувийн хэвшлийн уул уурхайн ижил төстэй байгууллагатай харьцуулахад харьцангуй бага. Дөрвөн интервалаар цалин олгогдоно. Ахлах менежер 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая, ахлах мэргэжилтэн 4-6 сая, мэргэжилтэнгээр ажиллах албан хаагчид 2-4 сая төгрөгийн цалинтай ажиллана гэдгийг ТУЗ-өөс тогтоосныг танилцуулж байна.

Тэрээр үүнээс өмнө арванхоёрдугаар сарын 23-нд мэдээлэл хийхдээ “Энэ компани 89 орон тоотой, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр зарлаж байна. Ахлах менежер буюу өнөөгийнхөөр газрын дарга гэсэн статусыг авч хаяж байна. Дарга гэгдээд эхлэхээр тусгай хангамж, давуу эрх ямба шаарддаг учир энэ системийг халж байгаа. Долоон газрыг долоон ахлах менежер удирдана. Мөн долоон менежер, өндөр ур чадвар бүхий 74 мэргэжилтэн ажиллана. Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны 1-р сарын 2-16-нд явуулна. 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ”  гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments