БНАСАУ шинэ загварын пуужин туршсанаа албан ёсоор мэдээллээ

БНАСАУ пүрэв гарагт /2021.03.25/ алсын удирдлагатай, тактикийн шинэ төрлийн хоёр пуужин туршсан гэдгийг төрийн хэвлэл нь мэдээлжээ. Умард Солонгос сүүлийн жил орчим хугацаанд анх удаа пуужин туршсанаа албан ёсоор мэдээлж буй нь энэ юм.

Уг пуужин нь 2.5 тонн жинтэй цөмийн цэнэгт хошуу тээх зориулалттай, Солонгосын хойгоос зүүн зүгт 600 км-ийн зайд далай тэнгис дэх байг онох хүчин чадалтай аж. Мөн пуужин турших ажиллагаанд цэргийн өндөр албан тушаалтнууд оролцсон байна.

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын талаас мэдээлсэн юм. Мөн Японы цэргийнхэн харвасан хоёр пуужин 450 км орчим зам туулсан гэж тооцоолжээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *