Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий этгээдийн хүүхдүүд сургалтын төрийн сангийн зээлд хамрагдахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гарсан шийдвэрийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олголоо. Сүүлийн үед олны анхаарлын төвд байсан Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх үйлдлүүдэд иргэдийн дургүйцэл дээд цэгтээ хүрсэн. Цаашид “улс төрд нөлөө бүхий этгээд” гэх ангиллыг шинэчилж тогтооё, үйл ажиллагааны хориглох хүрээ хязгаарыг тодорхой тусгаж өгье гэж зорьж, энэ хуулийн төслийг боловсруулсан.

Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *